эморсон үедээ бичсэн нь 1

Egulen
1 min readDec 16, 2020

Мундаг биш байж болох уу

Манлайлагч болох гэж л өрсөлдөх ёстой юм уу

Маргааш өнөөдрөөс сайхан байх албатай юу.

Өдөр бүр англи үг цээжлэх нь ёс юм уу

Өөртөө таалагдахгүй хүнтэй ажиллах хэрэгтэй юу

Өчигдрөөс суралцахгүй байж болох уу?

Гай л байна.

Францаар дуулж солонгосоор хараана

Тэд ойлгохгүй тусмаа сайхан биш гэж үү

Бөгс долоож хүний дор ажилласнаас

Орлого бага ч өөрийхөө юмыг хийнэ

Олсон хэдээ ядруу нэгэнд өгчихөөд

Өөрт хоосон ч сэтгэл тэнүүн үлдэнэ.

Хичээлээ таслаад караокед бүжиглэнэ.

Ханан дээр сийлж дээвэр дээр тамхилна.

Дуугаа чангалж пивоо бариад

Дураараа бүжнэ гэртээ ганцаараа.

Номын сангийн ард тойруулчихаад

Новшын банди руу агсарж зовооно.

Дахиж өөр охиныг гомдоохгүй болтол нь

Дээрэлхэнэ дээ чадлынхаа хэрээр.

Хориотой байхад нь Богд руу гараад

Овоон дээр нь эмээгээ даатгаж залбирна

Яадаг юм…

Муу зүйл хийгээд л муу хүн болчихдог бол

Мундаг хүн чинь ч бас муу хүн.

Манлайлагч нэртэй пялдага,

Мундаг нэртэй мал баймааргүй байна.

Дураараа гэхдээ хүн чанартай

Зоргоороо гэхдээ дотроо бодолтой,

Зовсон нэгэнд дэм болоод

Хүмүүний төлөө үгээ хэлж амьдарвал

Өөртөө би хангалуун хүн байна

Өрөөл бусад хуцаж л байг

2020.12.21

Дэлхий сүйрсэн өдрөөс 8 жилийн дараа

--

--

Egulen
Egulen

No responses yet